Энэ онд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 80 жилийн ой тохиож буй. Тус чуулга ойн хүрээндээ өнөөдөр БНСУ-ын “Trust Dance” бүжгийн хамтлагтай хамтарсан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт монгол бүжиг, дараагийн хэсэгт “Trust Dance” бүжгийн хамтлагийн бүжиг дэглээч Ким Хён Хигийн туурвисан “Тэнгэрийн хаяа руу дүүлэх хүлэг” хэмээх бүтээл тавигдах аж. Тоглолт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга буюу Офцеруудын ордоны Цэргийн соёлын төвд 19.00 цагаас эхэлнэ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )