Германы эмч нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Германы хүүхдийн мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн хоёр эмч Гэмтэл, согог сэргээн засах үндэсний төвд монгол хүүхдүүдэд үзлэг, оношлогоо хийхээр иржээ. Тэд хөдөлгөөн засал, хүүхдийн мэдрэлийн чиглэлээр 10 хоногийн турш үзлэг оношлогоо хийх бөгөөд өдөрт 15 хүүхэд үзэхээр төлөвлөжээ.
Учир нь нуруу, нугасны бэрхшээл, саажилттай хүүхдүүдийг үзэж оношлоход хоёр цаг гаруй хугацаа шаарддаг байна. Өчигдрийн байдлаар 60 гаруй хүүхэд бүртгүүлээд байсан аж.

Үзлэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо”-нд харьяалагддаг хүүхэд 15 мянган төгрөг бол бусад хүүхэд 20 мянган төгрөгөөр хамрагдах боломжтой юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top