”ТВ коктейль” шинэ өнгө төрх нэмлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Монголын кино урлагт багагүй амжилттай яваа ТВ коктейль хамтлагийнхан “Хоёр ертөнцийн буудал” хэмээх цоо шинэ драмын жүжгийг тайзнаа амилуулах гэж байна.Тус жүжгийн найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа бөгөөд туршлагатай жүжигчдийг эгнээндээ элсүүлсэн гэнэ. Жүжгийн дүрүүдэд СТА Ц.Батхуяг буюу Амбий, Навчаа зэрэг уран бүтээлчид тоглож байгаагаас гадна хуучны акулуудын нэг  хүүхэд залуучуудын театрт олон жил ажилласан жүжигчин Л.Эрдэнэ-Очирыг урьж тоглуулахаар болжээ. Түүнийг  “Галзуу гурвалжин”, “Үхэл миний өмч”,  “Отелло” зэрэг томоохон жүжгүүдэд  тоглож байснаар нь олон түмэн  андахгүй биз ээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top