“Хуан Жу Гэг” буюу Жоу Вейгийг өнөөдөр Монголд ирсэн гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

БНХАУ-ын Соёлын өдөр өчигдөр циркийн тоглолтоороо үзэгчдэд бэлэг барьсан билээ. Тэгвэл өнөөдөр “Кино наадам” СТӨ-д болно. Манай улсад анх удаа болох гэж буй тул үзэгчид ихэд сонирхож байна. Түүнчлэн энэхүү наадамд алдарт "Хуан Жу Гэг” киногоор олонд танигдсан нэрт жүжигчин Жоу Вейг ирэх аж. Түүнийг өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байх ёстой хэмээн энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж буй хүмүүс ярьсан. Хятадын соёлын сар энэ арга хэмжээний дараа ирэх сарын 4-7-ны өдрүүдтэд зураач, урчууд үзэсгэлэнгээ гаргах гэнэ. Тоглолтын номерийг манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам, Соёл урлагийн хороотой хамтран зөвшилцөж гаргаж байгаа аж.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top