Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат ирэх аравдугаар сарын эхээр зөвхөн “Аравт” түүхэн киноны хөгжмөөр тоглолт хийхээр зэхжээ. Уг тоглолт “АСА” циркт болох бөгөөд дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын жишигт хүрсэн байх гэнэ. Тоглолтын зохион байгуулагчаар “On&Off” продакшн ажиллаж байгаа бөгөөд тайз дэлгэц хосолсон өвөрмөц шийдэлтэй хийхээр төлөвлөжээ.
Сонирхуулахад, Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний цөөхүүл хөгжимчдийн уралдааны гранпри шагналтай шилдэг ардын хөгжимчид болон ДБЭТ-ын найрал дуучид тус тоглолтонд оролцох юм байна.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )