Өнөөдөр “Хичээлийн дараа...”

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01

Өнөөдөр Монголын рок поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар уран бүтээлээ туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “ХИЧЭЭЛИЙН ДАРАА...” супер шоуг хамгийн олон үзэгчтэйгээр зохион байгуулдаг билээ.

Энэ хичээлийн шинэ жилийн үдэш амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлөн “A Sound”, “UFO”, “The Lemons” оролцох бол хип хопчидоос Rokit Bay, Gee, Цэцэ, Гантулга залуусыг доргионо. Түүнчлэн охидын хамтлаг “Anemone”, “Extacy” хамтлаг, дуучин Отгоо, Баярцэцэг, Daisy, Сонор, Маралжингоо, Мино & Амараа, “Universe Best Songs” наадмын шилдэг дуучид болох Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ, Төгсбаяр нараас гадна дуучин BX, A Cool гээд залуусын сонсох дуртай дуучид ая дуугаа өргөх ажээ. Мөн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд шилдэг бүжгээ тавьж, битбоксын хэмнэлийг залууст “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлэхэд бэлэн болжээ. Тоглолт өнөөдөр “UB Palace”-ын “Open Air”-т болно.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top