Хүүхэлдэйн театр бяцхан үзэгчдийнхээ хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан өнөөдрийн үзвэрээ үнэ төлбөргүй хүргэхээр болжээ. Тус театрын уран бүтээлчид өнөөдөр 14.00 цагт “Өнхрүүш”, 15.00 цагт “Чоно ба долоон ишиг”, 16.00 цагт “Могжоохон даагатай Жогжоохон хүү” жүжгүүдээ тус тус тайзнаа толилуулах юм.
Тэд дээрх жүжгүүдээ өөрийн театрын гаднах талбайд тавин олон хүүхдүүдэд хүргэхээр төлөвлөөд байсан ч цаг агаарын байдлаас шалгаалан дотор тайзнаа толилуулахаар болжээ. Тиймээс үзэгчдийн тоо хязгаартай тул цагтаа амжиж очоорой, багачууд аа шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )