Сүхбаатар дүүргийн удирдлагууд сургууль цэцэрлэгийн тохижилтын ажилтай танилцлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01


 

Сүхбаатар дүүрэг нь нутаг дэвсгэрийнхээ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сургалтын эрүүл аюулгүй, тохилог орчинд хүүхдийг хүмүүжүүлэх зорилтын хүрээнд 8 цэцэрлэг, 4 сургуулийн орчныг иж бүрэн шинэчилж, гадна орчинд хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай байгуулж, ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай тохижуулан хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтанд орууллаа.

Дүүргийн удирдлагууд болон төрийн өмчийн 14 сургууль, 25 цэцэрлэгийн эрхлэгч, захирал нарыг оролцуулан 1, 58, 16  дугаар сургууль, 51,40 дүгээр цэцэрлэгийн тохижилтын ажилтай танилцах “Тойрон аялал”-ыг зохион байгууллаа. Энэхүү аялалыг зохион байгуулснаар тэдэнд өөрсдийн сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах, засварлан тохижуулах шинэ санаа төрөх, хүүхдийн байгууллагын орчныг сайжруулах санал санаачлагыг өрнүүлэх, дэмжихэд ихээхэн ач холбогдолтой ажил болсон байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top