Хүүхэд насны мартагдашгүй үе 9-р сарын 1-ны өдөр байдаг. Энэ өдөр бүх л хүүхдүүд шинэ хувцсаа өмсөж, ангийн найзуудтайгаа уулзах гэж догдлон яардаг. 2012-2013 оны хичээлийн шинэ жил, амралтын өдөр тохиож байгаа ч сургуулиуд нээлтээ албан ёсоор хийлээ.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хичээлийн шинэ жилийн нээлтийг Сүхбаатар дүүргийн ll сургуульд угтсан юм. Тэрээр тус сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцож сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтуудыг сонирхон үзэж суулаа.
Мөн жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг билээ. Энэ уламжлалынхаа дагуу “Хүн болох багаасаа” сэдэвт хичээлийг цэнхэр дэлгэцээр хүргэж тус сургуулийн сурагчид хичээлдээ оров.
Ийнхүү эрдмийн өргөө хүүхэд, багачуудын дуунд бялхаж, мянга мянга сурагч, оюутан залуус эрдэм мэдлэгийн их замдаа эргэн алхлаа.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )