Ганц дайчин ганцаарддаггүй гэдгийг олон жил харуулж явсан “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш “ханьтай” болжээ. Тэрээр хамтлагийнхаа эрчүүдэд “хань болох ганц эмэгтэй жүжигчин хамтлагтаа авья” хэмээн үглэсний эцэст өөрийн ханиа олжээ.Түүний таалалд нийцсэн хүн бол “зүгээр суухаар гарч кино хийе” гэх өнөө үеийн эрэлттэй жүжигчин Б.Навчаа юм. Сүүлийн үед шинэ хамтрагчид хаа сайгүй хамт явах болсон нь олны анхааралд ихээхэн өртжээ. Тэднийг харсан зарим нь “Энэ хоёр чинь эгч дүүс бил үү” хэмээн уулга алдах болсон гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )