Манай нэрт улс төрийн тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг нэг л өдөр DZ man болж “Цэнгэн хөгжилдье” хэмээх цоглог дуугаараа рок попын ертөнцөд цахиур хагалсан. Тэр цагаас хойш “Хайр гэж юу юм бэ”,”Freedom” зэрэг транс бүтээлүүдээрээ олны хүндэтгэлийг хүлээн “дуучин” гэх тодотголыг олж авсан. Тэгвэл түүний дараагийн тодотгол нь “жүжигчин” байх бололтой. Түүнийг “Помогите нам-3”-т тун чадварлаг тоглосон хэмээн хүмүүс ихэд ам сайтай байгаа гэнэ. Найруулагчид ч түүний авьяасыг үнэлэн кинондоо урьж тоглуулах сонирхолтой болсон сурагтай.
Сонирхуулахад, түүний энэ их авьяасыг үнэлэн хүмүүс “Супермэн” хэмээн шинэ нэрээр дуудах болсон гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )