07.00. Авгайгаа өдөж уурлуулан нойроо сэргээнэ
08.00. Нохойгоо оролдож ярдаглуулан хуруугаа хазуулаад орж ирнэ
08.30. Золбин нохой устгах газар руу утасдан нохойгоо өгөхөөр болно
09.00. Автобусны кондукторыг өдөж байж уйлуулж хувцсаа уруулаад гарна.
10.00. Ажилдаа очихоо болиод тухайн автобусны чиглэлийн эрхийг хасуулах өргөдөл барин хотын тээврийн газар ирнэ.
14.00. Үдийн хоолонд орохдоо тогоочийн нүүр рүү дахин дахин нулимж байгаад өөрийн таваг руу нулимуулна.
14.30. Тогоочийн шүлстэй хоолыг барин зурагтаар гарах ба тогоочийг шүүхэд өгнө.
15.00. Хуралдаа ирнэ. Сөрөг намын этгээд рүү салаавч харуулна.
16.00. Уурлах хүн олтол салаавч өгсөөр л байна.
17.00. Этгээд сая уурлахад нь ТВ камер луу дагуулан явна.
17.01. Крупный план-д зодуулан унана.
18.00. Хэвлэлийн бага хурал хийлгэн, зодсон хүнийг шүүхэд өгнө.
19.00. Нохой ирж устгаагүй хот тохижуулах, мөн кондуктор, автобус бааз, тогооч, зодогч нарыг яаралтай шүүгээгүй шүүхийг өөрийг нь шүүхэд өгөөд харина.
20.00. Гутлаа тайлж чулуудчихаад нүцгэн хөлөөрөө нохойгоо өшиглөсөөр байгаад хазуулна.
21.00. ООЗ руу утасдан “галзуу нохой хүн урж байна. яаралтай ирж устга” гэнэ
23,00. Авгайгаа хамрыг нь сөргөн өдөж байж маажуулна
23.30. Хадам руу утасдаж “хүүхнээ аваарай” гэчихээд амарч унтана.
Маргааш нь: Өргөдлийнхөө ачааллыг хэтрүүлснээс болоод нохойгоо авлигатай тэмцэх газарт, зодсон этгээдийг мал эмнэлэгт, автобус баазыг жуулчны компанид, тогоочийг Гандан хийдэд, шүүхийг автобус баазын диспетчерт, эхнэрээ хөршдөө тус тус андууран “өгсөн” нь тодорхой болж өргөдлийн солиог гаргасаар өдрийг дуусгана.

Сэтгэгдэл ( 0 )