Ослын улмаас 18 хүн бэртэл авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Нийслэлийн хэмжээнд 09.02-03-ны өдөр ЦЕГ-ын 102 дугаарын утсаар иргэд, байгууллагаас 2669 удаа холбогдсоноос гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 35 үйлдэл бүртгэгдсэн байна. Бусдын биед гэмтэл учруулсан 2, хүчин 2, хулгай 1,  танхайн 8, зам тээвэр ослын 11 гэмт хэрэг гарч, авто ослын улмаас 18 иргэн бэртэж гэмтжээ. Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 35 үйлдэл бүртгэгдсэний 34 гэмт хэргийн эзэн холбогдогчийг нь олж тогтоон харъяа дүүргийн цагдаагийн хэсэгт шалгаж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top