2005 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Метал хөгжмийн баяр” болох гэж байна. Тус баярыг Монголын гранж рокын эцэг “Нисванис” хамтлаг тэмдэглэсээр ирсэн билээ. Баярт “Булсара”, “Метроном” “Хос сүх”, болон ОХУ-ын Шторм зэрэг хамтлаг оролцох аж. Тэд энэ үдэш “Нисванис” хамтлагийн дууг дуулж үзэгчдэд сонирхуулах юм. Тоглолт энэ сарын 18-нд “I loft” function house-д 19 цагаас болох аж.

Сэтгэгдэл ( 0 )