Манай улсын 11-15 насны сонгогдсон аймаг, дүүргийн охидод хүний хөхөнцөр вирусын гурав дахь тунг энэ сарын 10-14-ний өдрүүдэд тарина. Харин тус вакцин охидын ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлөхийг Европ дахь “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн тэргүүн Э.Одгэрэл, тус холбооны гишүүн Г.Алтанцэцэг, Т.Цэрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд хүний хөхөнцөр вирус нь 100 гаруй буюу түүнээс олон төрөлтэй байдаг. Гардасил бол үүнээс зөвхөн дөрвөн төрлийн вирус болох умайн хүзүүний HPV 6, 11, 16, 18 вирусын халдварын эсрэг вакцин юм. Найдвартай эсэх нь тогтоогдоогүй, тариулсны дараах сөрөг үр дагавар олон байдгийг тус холбооны эмэгтэйчүүд тайлбарлалаа. Тухайлбал, “Гардасил вакцин хүний хөхөнцөр вирусын дархлааны эсэргүүцлийг улам сулруулж үргүй болгодог улмаар амь насанд ч хүрэх аюултай” гэв. Тиймээс манай улс цэцэг цэврүү шиг 9-15 насны охиддоо энэ вакциныг хийлгэх хэрэг байна уу гэж тэд асуулаа.
Ер нь хүний хөхөнцөр вирусын халдварын 70 хувийг эхний жилдээ өөрөө устгах чадвартай байдаг аж. Харин хоёр дахь жилдээ өөрийгөө 90 хувь эрүүлжүүлдэг гэнэ. Үлдсэн 10 хувь нь хавдар болох эрсдэлтэй юм байна. Түүнчлэн хүний хөхөнцөр вирусээр өвчлөгчдийн 90 хувь нь 50-аас дээш насныхан байгаа. Манай улсад HPV вирусын яг аль төрөл нь хамгийн өргөн дэлгэрсэн тухай судалгаа байхгүй. Зүүн Азид HPV 16, 18 төрөл нь тус вирусын 66.3 хувийг эзэлж өргөн тархжээ.
Хүний хөхөнцөр вирусын 16, 18 дугаар төрлүүдэд дархлаа үүсгэдэг вакциныг “Глаксо Смит Клайн” компани Церварикс нэрээр 2007 оноос анх Австралид, ХХВ-ийн 16, 18, 6, 11 дүгээр төрлүүдэд дархлаа үүсгэдэг вакциныг “Мерк” компани Гардасил нэртэйгээр 2006 оноос АНУ-д анх үйлдвэрлэсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн институтийн мэдээнд “Гардасил вакцин 90 хувь вирусээс хамгаалж чадна. Гэвч вакцин тарьснаас хойш хоёр жилийн дараа вирусын эсрэг дархлаа нь хурдан багасдаг. Гардасил вакцины сайн нөлөө хурдан алга болдог. Баталгаат хугацаа нь 2-5 жил байдаг” гэлээ. Мөн “9-15 насны охид 2-5 жилийн хугацаанд халдвар авах байтугай бэлгийн харьцаанд ч орж амжаагүй байх үед энэ вакцины хамгаалах хугацаа нь дуусчихсан байна. Ингээд үргэлжлүүлэн 60 нас хүртлээ таван жил тутам гурван удаагийн тунгаар 33 удаа тариулах юм байна. Энэ вакцин хоёр дахь удаагийн болон гурав дахь удаагийн тарилтын дараа сөрөг үр дагавар нь илүү эрчимжиж, илэрдэг. Энэ тариаг тариулаад хохирсон хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг АНУ-ын СNN телевиз мэдээлсэн гэж тэд хурлын үеэр онцоллоо.
Вакцинуудын найрлагад ордог мөнгөн ус нь хүний эндокрин дотоод шүүрлийн системд нэвтэрдэг учир эмэгтэй, эрэгтэй хүнийг үргүй болгодог нь тогтоогджээ. Харин Гардасил вакцин 225 mcg мөнгөн усны найрлагатай бөгөөд “Мерк” компани вакцины найрлагад ямар хэмжээтэй мөнгөн ус орж байгааг бичээгүй нь шүүмжлэл дагуулж байгаа аж. Тиймээс дэлхий нийт Гардасил вакцинаас татгалзаж эхэлжээ. Испанид насанд хүрээгүй хоёр охин уг вакцины эхний тунг хийлгээд бие нь муудсан тул хоёр дахь тунгаас эхлэн вакциныг зогсоосон байна.
Тиймээс энэ вакциныг хийлгэсэн манай улсын охид 5-10 жилийн дараа үргүй болох, улмаар Монгол Улсын удмын сан тасрах нэг эхлэл болж магадгүйг тус холбооныхон анхаарууллаа. Европ дахь “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн зөвлөх Г.Алтанцэцэг “Бид энэ асуудлаар ЭМ-ийн сайд Н.Удвалтай уулзах хүсэлт тавьсан. Гэтэл ЭМ-ийн сайд уулзах хүнээ өөрөө сонгоно гээд уулзаагүй ээ. Манай холбооны зүгээс өнөөдөр ЭМЯ-нд Гардасил вакцинд хэн хариуцлага хүлээх талаар албан бичиг хүргүүлсэн. Хэдийгээр өнөөдөр охидод сөрөг нөлөө илрээгүй ч хожим илэрвэл хэн хариуцлага хүлээх юм бэ. Энэ асуултад л хариулт авмаар байна” гэсэн юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )