Британи боловсрол Монголд

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Английн ерөнхий боловсролын үндэсний хөтөлбөрөөр хичээллэх Улаанбаатар дахь Бритиш сургууль нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд Анна Вилльямс Бритиш сургуулийн Улаанбаатар дахь сургуулийн захирал, Карен Морт Антони Миллард консалтинг группийн хүний нөөцийн албаны захирал, Морт Антони Миллард консалтинг группийн ахлах мэргэжилтэн, Колин Бэлл КОБИС-ын гүйцэтгэх захирал, Ц.Ариунаа Улаанбаатар дахь Бритиш сургууль английн Антони Миллард компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Ж.Оюунгэрэл  Бритиш сургуулийн Улаанбаатар дахь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Х.Батжаргал Эко Скүүл Гарден ХХК-ийн Ерөнхий захирал, Ц.Амараа Эко Скүүл Гарден ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нар оролцон тууз хайчиллаа. Энэ үеэр төрийн дууллаа эгшиглүүлэн Монголын улсын төрийн далбаа болон Их Британи улсын далбааг А.Оюуншагай, Ян Хау Чанг, Номуун Патришиа Лалла, Алекс Дэвис нар мандуулж, Б.Энэрэл, Элли Дэвис нар Анхны хичээлийн мөнгөн хонхныг цохисон юм.

Тус сургууль энэ хичээлийн жилд 1-8 дугаар ангидаа  200 гаруй сурагчтай нээлтээ хийсэн бол бүрэн хүчин чадалдаа хүрэх үед 1-13 дугаар ангийг хамарсан мянган сурагчтай болох ажээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top