Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоол 2100-3000 төгрөгт багтана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Засгийн газрын 2008 оны тогтоолоор цэцэрлэгийн хүүхдүүдэд улсаас 1100 төгрөгийн хоол тэжээлийг өгч байсан. Мөн 2009 оны тогтоолоор  ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд үдийн цай олгож байхаар болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн турш нэмэгдэлгүй явсан сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол цайны төсвийг энэ хичээлийн жилээс нэмэх төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү төсвийн шийдвэр хичээлийн шинэ жил эхэлсэн ч гараагүй байна. Хэрвээ дээрх төсөл дэмжигдвэл “Үдийн цай” 400-800 төгрөгт багтах юм байна. Харин цэцэрлэгийн насны хүүхдүүдийн нэг өдрийн хоолны зардал 2100-3000 төгрөг болох аж.             

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top