Барилгын олон улсын үзэсгэлэн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

“Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв”-өөс энэ оны дөрөвдүгээр улиралд олон улсын гурван үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ.

Хамгийн түрүүнд ирэх сарын 10-18-ны өдрүүдэд Туркийн Истанбул хотод Барилгын шинэ технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг зохион байгуулах юм. Мөн ирэх арваннэгдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд Барилгын олон улсын шинэ технологийн “БИГ-5” үзэсгэлэнд улсаа төлөөлж оролцохоор бизнес эрхлэгчдийг бүртгэж байна. Үргэлжлүүлэн ирэх арванхоёрдугаар сарын 8-13-ны өдрүүдэд Барилгын шинэ технологи, тоног төхөөрөмж судлах, шинэ мэдээллийн сургалт уулзалт зохион байгуулах аж. Энэхүү үйл ажиллагаанд БНХАУ-ын Барилгын яам ерөнхий зохион байгуулагчаар оролцох гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top