Сурагчид энэ жил дүрэмт хувцсаар жигдрэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Боловсролын тухай хуулийн 17.3-т "ЕБС-ийн суралцагч дүрэмт хувцастай байна" хэмээн заасан байдаг. 2012-2013 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг нэгдсэн энгийн загвартай болгох шийдвэр гарсан ч энэ хичээлийн жилд амжихгүй болжээ. Хичээл эхлээд удаагүй ч зарим сургууль ямар дүрэмт хувцсаар жигдрэх нь тодорхойгүй байгаа аж. Учир нь дүрэмт үйлдвэрлэдэг компани манайд цөөн байдагтай холбоотой аж. Түүнчлэн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компаниудын олонх нь мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтад бүдэрсэн байна. Тухайлбал энэ төрлийн 10-аад байгууллага байдгийн 71 хувь нь ажлын байргүй, мэргэжлийн загвар зохион бүтээгч, технологич, оёдолчин байхгүй, дүрэмт хувцасны материалын бүтцийг лабораторийн шинжилгээнд огт хамруулдаггүй зэрэг зарчил илэрчээ. Тиймээс 2013 онд дүрэмт хувцсыг нэгдсэн байдлаар үйлдвэрлэж бэлэн болгоно гэдгийг албаны хүмүүс хэлжээ.               

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top