Сүүлийн жилүүдэд их дээд сургуульд элсэгчид нэмэгдэж, төлбөр төлөхөд эцэг эхчүүдийн нуруунд нилээд хүнд ачаа болоод буй. Нэг ба түүнээс дээш хүүхдийн жилийн сургалтын төлбөр бусад зардлыг тооцоход дундаж орлоготой гэр бүлийн хувьд 3 гурав ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэхүйц хэмжээтэй болдог.
Иймд БШУ-ны сайд Л.Гантөмөр нэгэн санаа дэвшүүлжээ. Их дээд сургуулиудын санхүү сургалтын төлбөрөөс бүрддэг. Иймээс уг тогтолцоог халахын тулд сургалтын төлбөрийн даатгалтай болох нь зүйтэй ажээ. Өөрөөр хэлбэл хүүхдийг мэндэлсэн цагаас эхлэн сургалтын төлбөрийн даатгал төлж эхлэх тогтолцоо нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр хүүхдийг оюутан болох үед сургалтын төлбөр ямар байхаас үл хамааран, даатгалаас нь сургалтын төлбөрийг төлдөг болох юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )