Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалга, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар XIII хорооны 1 дүгээр хэсгийн оршин суугчид хүүхдийн тоглоомын талбайтай боллоо. Энэхүү тоглоомын талбайн ажлын гүйцэтгэгчээр “Агарын гол констракшн” ХХК ажилласан бөгөөд шинэ хичээлийн жилийн эхний өдөр буюу 9 дүгээр сарын 1-нд тус хорооны ажлын албанд хүлээлгэн өгөв. Энэ үеэр Тосгоны ажлын алба, ”Агарын гол констракшн” ХХК хамтран тоглоомын талбайн нээлтэд зориулж 16 -аас дээш насны хүүхэд залуучуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд эрэгтэй 9 баг,эмэгтэй 5 баг өрсөлдсөнөөс эрэгтэй ангилалд Т.Бат-Оргил ахлагчтай 2010 оны төгсөгчдийн баг 1-р байр, Б.Ачболд ахлагчтай 2009 оны төгсөгчийн баг 2-р байр, охидоос О.Халиунаа ахлагчтай 2009 оны төгсөгчдийн баг 1-р байр, Б.Энхтуяа ахлагчтай 2012 оны төгсөгчдийн баг 2-р байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийт 300 гаруй хүүхэд залуучууд оролцов.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )