Монголд амьд явах баталгаа хэр вэ /видео/

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Өчигдөр орой 18 цагийн үед Саппорогийн зүүн талд 3-р эмнэлгийн ойролцоо баригдаж байгаа барилгын дэргэд бетон зуурагч краны помп унан 12 настай хүүхдийг даран амь насыг нь егүүтгэсэн аймшигт хэрэг гарсан билээ.

Эндээс харахад барилгын үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг компаниуд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх талаар наад захын шаардлага хангахгүй байгаа нь тодорхой мэдрэгдэж байна.

Улаанбаатарын хаа сайгүй баригдаж байгаа энэ олон барилга байшингийн хажуугаар явахдаа маш болгоомжтой байхгүй бол юу ч унаж ирээд цохиод алчихаж мэдэхээр болчихжээ. Дээр нь манайхан хэнэггүй нь хэрээс хэтэрсэн хүмүүс...

Ээж, эгчтэйгээ хамт хормын өмнө баясгалантай яриад явж байсан энэ цэцэг шиг хөөрхөн охины амь насыг хэн хариуцах вэ?

Бухимдсан олон хий дэмий л тэрхүү хэргийн эзэн болох хятад жолоочийг цохиж нүдэн, угийн хужаа нарт дургүй хүмүүст бөөн шалтаг болов бололтой. Тэр муу амьтан бас л санаатай унагаад алчихаагүй болохоор нилээн шооконд орсон байдалтай харагдана лээ.

Эцсийн эцэст хэн ч хариуцлага хүлээсэн байсан тэр хүүхдийн амийг нөхөж чадах уу?...

Жич: Баянгол дүүргийн 13 –р сургуулийн арын замд өнөөдөр 13.30 минутын орчимд долоон настай хүүхэд сургуулиасаа гарч яваад авто машины осолд өртөж амь насаа алджээ. Хүмүүсийн ярьж буйгаар уг машины жолооч хүүхдийг 5 метр орчим зайд чирсэн байна. Тус сургуулийн ойр хавьд хурд сааруулагч, явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн орчим байрлуулдаг “Анхаар хүүхэд” гэсэн тэмдэглэгээний аль аль нь байдаггүй аж. 

Д.Мягмарсүрэн

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top