Хоёрдугаар ангийн сурагч амиа алджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04


 Хичээлийн шинэ жил эхлээд удаа ч үгүй байхад хүүхдүүд ослоор амь насаа алдсан аймшигт хэргүүд гарах боллоо. Өчигдөр 12 настай охин ээжтэйгээ зам хөндлөн гарч яваад  кранд даруулж амь насаа алдсан бол өнөөдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 –р сургуулийн арын замд  хоёрдугаар ангийн сурагч  машинд дайруулж амиа алджээ.  Тус сургуулийн ойр хавьд хурд сааруулагч, явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн орчим байрлуулдаг “Анхаар хүүхэд” гэсэн тэмдэглэгээний аль аль нь байдаггүй аж.  Хэргийн газарт цагдаагийнхан ажиллаж байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top