"Улаанбаатар дулааны шугам, сүлжээ" компаниас жил бүр дулааны шугам өргөтгөх, шинэчлэн засварлах ажлыг хийж гүйцэтгэдэг.
Энэхүү ажлын хүрээнд дулааны шугам, сүлжээнд холбогдсон хорооллуудад тодорхой хугацаанд халуун усны хязгаарлалт хийдэг.
Одоогийн байдлаар IX магистралын засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд Нисэх, Толгойт орчимд халуун ус хязгаарлаад байгаа аж. Энэ ажил энэ сарын 6-нд буюу энэ долоо хоногт дуусна.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )