Баянхонгор аймгийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, чанартай, аюулгүй хүнсээр хангах зорилтын хүрээнд тус аймагт мах боловсруулах үйлдвэр байгуулахаар болжээ.
Уг үйлдвэрийг аймгийн төвд нь орчин үеийн дэвшилтэт техник технологийн шийдэл бүхий, олон улсын чанар, стандартын шаардлагын дагуу баригдах юм. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор бүс нутагт 50 орчим ажлын байр шинээр бий болж, аймгийн төсөвт тодорхой хувь нэмэр оруулахаас гадна ард иргэдийг баталгаатай хүнсээр хангах боломж бүрдэх аж.
Max боловсруулах үйлдвэр нь хоногт 100 бод, 500 орчим бог нядлах, гүн хөлдөөх зоорь нь 400 тоннын хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Гүн хөлдөөх зоорь нь нядалсан малын махны тал хувийг хөлдөөх чадалтай бөгөөд үлдсэн хэсгийг ангилан савлах, мөн дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг ангилан цэвэрлэж, боловсруулах хүчин чадалтай байхаар хөрөнгө төсөв нь батлагдаад байгаа юм байна.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )