Иргэдэд 21 мянган төгрөгийг нөхөж олгохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа гол гол асуудлыг шийдвэрлэлээ. Бүлгийн хурлаар орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон 2012-2013 оны төсвийн тодотголын талаар хэлэлцсэн юм. Энэхүү орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах талаар АН-ын гишүүд хэвээр үлдээхээр болсон байна. Харин “Хүний хөгжил сан”-гаас олгож байсан 21 мянган төгрөгийг энэ Засгийн газраас олгох боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Учир нь Засгийн газрын үрэлгэн байдал энэ оны төсөвт нэлээд хохирол учруулсан бөгөөд одоо 21 мянгыг шинэчлэлийн Засгийн газрын бодлогод тусгагдаагүй гэнэ. 

Харин ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ оныг дуусахаас өмнө мөнгийг нь олгохоор болжээ. Мөн хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс олгож эхлэх аж. Одоогийн байдлаар манай улсад 0-18 насны 968 мянган хүүхэд байдаг. Тиймээс “Хүний хөгжил сан”-д үүнтэй холбоотойгоор 60 тэрбум төгрөг оруулахаар болжээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top