“Уба нь ганган стильтэй” шоу шөнө дунд хүртэл үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Дэлхийг байлдан дагуулж буй “Gangnam style” дууны  Монгол хувилбар болох “Уба нь ганган стильтэй” нэртэй шоу удахгүй болох гэж байна. MNG EVENT-ээс зохион байгуулж буй уг шоу “I loft Function house”-д энэ сарын 7-нд болох юм. Тус хөгжилтэй шоунд оролцох залуус хамгийн ганган дэгжин стильтэй хувцастайгаа очих ёстой бөгөөд хамгийн ганган 2 хүнийг шалгаруулж “Шинэ үе” продакшны  тоглолтын тасалбараар шагнах юм байна. “Уба нь ганган стильтэй” хөгжилтэй шоу шөнө дунд хүртэл үргэлжлэх аж.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top