Эрос дүр төрх, илэн далангүй яриагаараа олны анхаарлыг байнга татдаг дуучин Нара TV5 телевизийн “Ододтой бүжиглье” шоунд оролцож байгаа билээ. Гэвч нэвтрүүлэгт оролцох явцад түүний бие чилээрхсэн гэнэ.Үүнээс болж дуучин бүсгүй нэвтрүүлгээ цаашид үргэжлүүлж чадахгүйд хүрээд байгаа аж. Энэ талаар Нара “Одоо надад уран бүтээл, тэмцээнээс илүү эрүүл мэнд минь хамгийн чухал байна” хэмээн мэдэгджээ.
Сонирхуулахад, “Ододтой бүжиглье” тэмцээнд түүний экс найз залуу Батука өрсөлдөгч болон оролцож байгаа бөгөөд тэрбээр энэ тухайд “би түүнтэй өрсөлдөх гэж энэ тэмцээнд оролцоогүй. Бид энгийн харилцаатай хүмүүс. Янз бүрийн мэдээлэл гарч байгаад гайхаж байна” гэжээ.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )