Төрийн албан хаагчид тун түгшүүртэй өдөр хоногуудыг үдэж байна. Засгийн газрын дэс дараалсан томилгоонуудын дараа эхлээд төрийн байгууллагуудын дарга, дараа нь газар, хэлтсийн дарга, хамгийн сүүлд ажилтан, ажиллагсдын томилгоо явагддаг.
Өнгөрсөн даваа гарагийн орой ЦЕГ-ын даргаар томилогдсон Б.Билэгт шинэ албаа авангуут тус байгууллагыг бужигнуулж эхлэв. Тэрбээр Эрүүгийн цагдаагийн болон Улсын мөрдөн байцаах газрын дарга нарыг өөрчилжээ. УМБХ-ийн даргаар Ц.Батсүхийг, Эрүүгийн цагдаагийн газрын даргаар дэд хурандаа Ууганбаярыг томилсон байна. Мөн Тамгын газрын даргаар цагдаагийн ажилтан асан Д.Арьяабазарыг сонгожээ. Тэрээр Цагдаагийн академид багшилж байгаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референтээр ажиллаж байсан аж. Энэхүү халаа сэлгээ Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанд үргэлжлэх бололтой.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )