Өнөөдөр ЦЕГ-ын дарга Б.Билэгт Улаанбаатар цагдаагийн хүрээ, дотоодын цэргийн байгууллагуудын удирдах ажилтнуудтай уулзан шинэчлэлийн Засгийн газрын болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар танилцуулж, үүрэг даалгавар өглөө. Үүнд:
1. ЦЕГ-ын дарга цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагаа, ёс зүй, харьцааны соёлыг богино хугацаанд дээшлүүлэх, иргэд нь цагдаагаа хүндэтгэдэг, хууль ёсны шаардлагыг биелүүлдэг болох,
2. Цагдаагийн ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэдэг байхын тулд мэдээлэл, дуудлага хүлээн авдаг суваг, холбооны системийг боловсронгуй болгох,
3. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн ажлын үр дүнг дээшлүүлэхэд цагдаагийн байгууллагын хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, баталгааг хангах арга хэмжээ авах,
4. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн бүхий л үйл ажиллагааг хууль, журмын дагуу стандартчилалтай болгож, шуурхай идэвхтэй болгох үр дүнг хангах,
5. Цагдаагийн байгууллагын удирдах ажилтан нь манлайлал, ёс зүйтэй байх, улс төрждөггүй, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байх шаардлага тавигдана.
Мөн цагдаагийн алба хаагчийн сургалтын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )