“Нарантуул” захыг хаахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

“Нарантуул” ОУХТ-ийн дулааны шугам сүлжээ тавих ажлыг энэ сарын 4-нөөс эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд 700 метр шугам дээр 250 мм-ийн шугам татаж байгаа бөгөөд захын зүүн хэсгээс урд хэсэг хүртэл үргэлжлэх нийтдээ 800 метр шугам сүлжээ шинэчлэн тавих аж.

Энэхүү засвар, шинэчлэлийн ажлыг энэ сарын 15-н гэхэд дуусгахаар төлөвлөөд байгаа. Засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд, захын үйл ажиллагааг зогсоохгүйгээр гүйцэтгэгч байгууллага оройн цагаар хийхээр болжээ. Тиймээс наймаачид болон худалдан авагчдад ямар нэгэн хүндрэл учруулахгүй гэж холбогдох хүмүүс хэлж байв.

“Нарантуул” ОУХТ-ийн шугам сүлжээ, хоолой шинэчлэн засварлах ажлыг “Дикон” ХХК гүйцэтгэж байгаа юм байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top