Шинэ гишүүдээр эгнээгээ сэлбэсэн “A-Capella” хамтлаг нэг хэсэг нам гүмхэн байсан ч шинэ уран бүтээлийн ажилдаа эрч хүчтэйгээр эргэн оржээ. Тэд энэ удаад “Next star" студитэй хамтран аймшгийн кино хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Одоогийн байдлаар хамтлагийнхан кино зохиол дээрээ ажиллаж байгаа аж. Удахгүй Монголын кино урлагт аймшгийн нэгэн шинэ кино төрөх нь.
Сонирхуулахад, хамтлагийнхан аймшгийн киноныхоо хажуугаар инээдмийн мюзикл хийхээр ч төлөвлөөд байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )