Хуурамч дугаараар замын хөдөлгөөнд оролцвол хатуу арга хэмжээ авна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Нийслэлийн замын хөдөлгөөнийг бууруулах зорилгоор, нийслэлийн удирдлагууд цогц арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ. Үүнд худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцуулахаас гадна, тээврийн хэрэгслүүдэд улсын дугаараар нь ангилж, заасан өдөрт хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдсэн. Энэхүү ажлын арга нь үр дүнгээ өгч замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурч байгаа. Гэвч үүнийг дагаад сөрөг үр дагавар гарч, жолооч нар хуурамч улсын дугаараар хөдөлгөөнд оролцох болсон байна. Тиймээс хуурамч улсын дугаараар хөдөлгөөнд оролцож байгаа нь илэрвэл хатуу арга хэмжээ авах аж.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top