“Хүндэт легион”-ы эзнээр Пол Маккартни тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Францын хаан Напелеон Бонапарт төрөл бүрийн чиглэлээр гавьяа байгуулсан гадаадын иргэнд “Хүндэт легион”-ы одонг гардуулж байхаар 1802 онд санаачилжээ. Тэр цагаас хойш тус одонг гардуулж байгаа бөгөөд “Beatles” хамтлагийн  хөгжимчин, дуучин Пол Маккартниг энэ удаагийн одонгийн эзнээр тодруулжээ. Учир нь хөнгөн хөгжмийн түүхэнд гавьяа байгуулсан хамгийн нөлөө бүхий хөгжимчин хэмээн Франц улс үзсэн байна. Одонг тус улсын Ерөнхийлөгч Франсуа Оллонд энэ сарын 8-нд гүн хүндэтгэлтэйгээр гардуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top