12 цагаас УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Гурвалжингийн гүүрний баруун талд орших Эрин интернэшнл компанийн хашаанд хөдөөгийн сумын малчдад бага оврын трактор олгоно.
Үндэсний мэдээллийн төвд:
11.00 цагаас “Монгол хүний амь ямар үнэтэй вэ?” Энэ талаар Стратегийн өмгөөлөл хуульчдын холбооныхон сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
“Улстөр мэдээлэл”-ийн төвд 11.00 цагаас NTV телевизийг “Jiguur grand” шүүхэд өгсөнтэй холбоотойгоор сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-аас “Дэлхийн өрсөлдөх чадварын индекс” дэх Монгол улсын байр суурийг танилцуулна.
12.00 цагт Төрийн албан хаагчдын холбооноос төрийн албан хаагчдыг ажлаас хоморголон халж байгаа талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Ц.Шаравжамц хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр төрийн албанаас татгалзаж, улс төрд орохоор шийджээ.
14.00 цагт Хэнтийн залуучууд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
15.00 цагт “Miss Mongolia-2012”-ын төгсгөлийн шатны шалгаруулалтын талаарх мэдээлэл сонирхоорой.
11.00 цагт ”Чингис хаан-2012” жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээний талаар Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбооны хамтарсан хэвлэлийн бага хурал Спортын төв ордонд болно.
6-7-нд МУИС-ийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим Япон улсын Осака их сургуулийн Дэлхийн хамтын ажиллагааны төвтэй хамтран ”Уул уурхай, нинжа болон монголчуудын амьжиргааны эх сурвалж” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
-ХӨСҮТ-д шинэ болон сэргэж буй халдварт өвчний талаар олон улсын хурал эхэлнэ. Мөн хурлаар улс болон салбар хооронд хамтрах тухай хэлэлцэх аж.
-"Beatles bootleg" хамтлаг өнөөдөр Монголд ирнэ.
-Барилга экспо-2012 олон улсын үзэсгэлэн яармаг Мишээл экспо төвд нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )