Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойн хүрээнд “Барилга Экспо-2012” олон улсын үзэсгэлэн яармагийг өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд 30 гаруй компани нийслэлд хотод барьж буй орон сууц, хотхоноо танилцуулж, хямдрал урамшуулал зарлах аж.
Нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, Монгол улсад суугаа гадаадын Элчин сайд, төлөөлөгчид, барилга хот байгуулалтын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, гадаад дотоодын зочид, төлөөлөгчид оролцоно.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )