”Beatles bootleg” хамтлаг өнөөдөр Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

"Битлз" хамтлагийн 50 жилийн ойг тохиолдуулан "Beatles bootleg" хамтлаг "Шар айраг" хамтлагийн гишүүн Г.Ганхүүгийн урилгаар өнөөдөр Монголд ирнэ. Тус хамтлаг нь Английн алдарт хамтлагийн дууг дуулж, аялан тоглолт хийдэг ажээ. Хамтлагийн тоглолт маргааш орой буюу есдүгээр сарын 7-нд  Сүхбаатарын талбайд болох юм.
 Битлз хамтлагийн дууг сонсох дуртай шүтэн бишрэгчид дэлхий дахинаа хэдэн саяараа байдаг. Үүний адил манай улсад ч Битлз хамтлагийн дууг сонсож, шүтэн биширдэг.  Г.Ганхүү хэлэхдээ “Beatles bootleg бол жинхэнэ Битлз дуулж байгаагаас ялгаагүй” хэмээжээ. Ингээд "Битлз"-ийн түүх болсон дуунуудыг "Beatles bootleg" хамтлагийн дуулсанаар сонсох боломж фэнүүдэд нь нээгдлээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top