Нийтийн бие засах газар ялаа байвал торгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Нийтийн бие засах газруудад хоёроос дээш ялаа байх “эрхгүй” торгуулаад зогсохгүй бүр цаашлаад захиргааны арга хэмжээ авахуулна гэнэ дээ. Азаар энэ хууль дүрэм манай улсад хэрэгжихгүй нь сайхан хэрэг.

Харин өнгөрсөн оноос эхлэн БНХАУ-ын нийтийн бие засах газруудад мөрдөж ирсэн журам. Уг арга хэмжээг ганцхан Бээжинд ч бус бусад томоохон хотууд хэрэгжүүлж байгаа аж. Гэхдээ бусад хотуудын нийтийн бие засах газарт гурван ялаа байж болох гэнэ. Харин Хайнань арлын Санье хотын нийтийн бие засах газарт бүр ширхэг ч ялаа байх ёсгүй. Учир нь Санье хотынхон нийтийн бие засах газрын ариун цэврийг хамгийн чухалд тооцдог байна.

Энэ бүхнээс үзэхэд их хотын соёл гэдэг ганцхан нийтийн бие засах газраасаа л илт мэдрэгддэг байх нь. Гэвч манай улсын томоохон олон хүн цугларсан нийтийн бие засах газрууд ямар байдаг билээ. Одоо ялаа нь ч дүүрч ядаж цэвэрхэн байх хэрэгтэй байна шүү нөхөд өө.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top