Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урлагаар дамжуулах хөгжүүлэх нь” сэдэвт арга зүйн сургалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Монголын урлагийн зөвлөлөөс Энэтхэг улсад Монгол улсаас суугаа  Элчин сайдын яам болон уран бүтээлч Н.Ганхуягийн санаачлагаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урлагаар дамжуулах хөгжүүлэх нь” сэдэвт арга зүйн сургалтыг зохион байгуулах гэж байна.

Урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэхийн тулд багш, сурган хүмүүжүүлэгчдийг сургах уг сургалтыг Энэтхэг улсын Дели хотын “Урлагаар дамжуулан соёлын өвийг өвлүүлэх нийгэмлэг”-ийн тэргүүн Алпана Наяак, нийгэмлэгийн гишүүн Трипати Приядаршини нар удирдан явуулах ажээ. Үүнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багш, мэргэжлийн бүжигчин, оюутан гээд нийт 40 хүн хамрагдах юм. Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс урлагийн үнэт чанарыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэхийг зорьж буйгаа онцолж байна.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн хамгийн эмзэг бүлэгт багтдаг бөгөөд улсын хэмжээнд 7850 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна тооцоо байдаг аж. Тэдгээр хүүхдийг хөгжүүлэхийн тулд тусгай бэлтгэгдсэн багш, арга зүйчид ажиллах шаардлагатай ч, ажиллах боловсон хүчин дутмаг байсаар байгаа юм. Тиймээс энэ удаагийн сургалтыг Монгол Улсад суугаа Туркийн элчин сайдын яам ивээн тэтгэх ба Монголын урлагийн зөвлөлөөс иймэрхүү сургалт цаашид зохион байгуулж байхаар болжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top