Д.Батжаргалыг Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Цагдаагийн хурандаа Д.Батжаргалыг Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилжээ. Мөн цагдаагийн дэд хурандаа Ц.Азбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргаар томилсон байна.

Харин Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Батбаатарыг ажлаас нь чөлөөлжээ. Мөн Мөрдөн байцаах газрын дэд даргаар Д.Отгонжаргалыг томилсон байна.  

Д.Шинээ    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top