Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр, өнгөрөх шөнө үүрээр шинэ Гэмтлийн эмнэлгийн арын баруунаас зүүн тийш явдаг зам дээр 55-60 орчим насны эрэгтэйг үл мэдэх этгээд дайрч амь насыг нь хөнөөгөөд замын хажуу талд гаргаж хаяад зугтсан зам тээврийн ноцтой хэрэг гарсан байна.
Цагдаа нар хохирогчийг үүрийн 04 цагийн үед олсон ба задлан шинжилгээнд оруулахад тархины хүнд гэмтэлтэй, баруун хөл гурав, зүүн хөл нь хоёр хугарсны улмаас нас барсан байжээ. Хохирогч өмдөндөө шээсэн байдлаас харахад осолд орсны дараа амьд байсан байх магадлалтай хэмээн шинжээч эмч дүгнэсэн байна.
Эндээс харахад бидний цөөхөн монголчууд бие биедээ нохойноос дор ханддаг, хүйтэн цэвдэг сэтгэлтэй болсон нь илт мэдрэгдэж байна. Хэрэв түүнийг замын хажууд нохой мэт хаялгүй, цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь аврагдах боломж байсныг үгүйсгэх аргагүй юм.
Одоогоор хэрэг үйлдээд, ул мөрөө баллан зугатсан этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа эхлээд байна.
Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )