Маргааш Энхтайваны гүүрнээс 120 мянгатын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Энхтайваны гүүрнээс урагш 120 мянгатын уулзвар хүртэлх 600 метр авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд есдүгээр сарын 07-ны 23:00 цагаас 12-ны өглөөний 07:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэлээ. Уг замыг "Наранбулаг Хан" компани шинэчлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Харин есдүгээр сарын 08-ны 23:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн аюулгүйн тойргоос 5 шарын уулзвар хүртэлх 3.2 км авто замын урд урсгал буюу зүүн тийш зорчих урсгалыг хэсэгчлэн хааж зам, барилгын ажил гүйцэтгэнэ. "Тотал Инж" компанийн гүйцэтгэж байгаа уг ажил гэрээ ёсоор ирэх оны наймдугаар сарын 30-нд дуусах юм.

Энэ ондоо багтаан зорчих хэсгийн хучилтын ажлыг бүрэн хийж, ирэх жил явган хүний зам болон гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Дээрх замын урд урсгалыг есдүгээр сарын 25-ыг хүртэл хэсэгчлэн хааж хучих бөгөөд хойд урсгалыг есдүгээр сарын 25-наас эхлэн мөн хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй байгаа талаар Нийслэлийн автозамын газраас  мэдээлж байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top