Үлдэгдэл 340 мянган төгрөгийг ирэх сараас олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Засгийн газраас өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон билээ. Энэхүү нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөг иргэдэд хүлээлт үүсгээд байсан билээ. Тэгвэл энэ мөнгийг ирэх сараас олгохоор болжээ.

Сангийн сайд Ч.Улаан ярихдаа “Хүний хөгжил сангийн бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллаж байгаа учир ирэх сараас эхлээд өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 340 мянган төгрөгийг нь олгож эхэлнэ” гэжээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top