Хариуцлагагүй гурван ажилчдад эрүү үүсгэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Саяхан Баянгол дүүргийн зургадугаар хороо, П.Н.Шастины нэрэмжит lll эмнэлэгийн баруун талд байрлах “Од хийморь”, “Буянт” гэсэн нэртэй хувийн эмнэлгүүдийн голын жижиг зайд орон сууцны барилга барьж байсан бетон зуурмаг шахаж байсан каран 12 настай хүүхдийн дээрээс нурж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан.  Харин энэ хэрэгт гурван хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн байна.   

Тодруулбал, зуурмаг шахагч автомашины менежер Б.Баттулга, жолооч Г.Гантөмөр, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр, Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Тус зүйл ангид “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих  ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top