Хонконгод Монгол эмэгтэйчүүд хар тамхины хэргээр баривчлагджээ.

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Хонконгийн мэдээллийн сайтад Монгол улсын хоёр эмэгтэй, Пакистаны гурван эрэгтэй иргэд хар тамхи наймаалж байгаад цагдаагийнханд баригдсан талаар мэдээлжээ. Энэ сарын 2-ны, өдрийн 11 цагийн үед Хонконгийн цагдаагийн албаныхан хар тамхи зарж байсан газрыг нь илрүүлсэн байна. Уг газраас цагдаа нар Монголын иргэн 30 настай эмэгтэйг баривчилсан бөгөөд түүний биеэс 30 мянган хонконг долларын үнэтэй хар тамхи илэрсэн байна.

Мөн түүний хамсаатан болох 29-44 насны дөрвөн хүнийг өөр газраас баривчилсан бөгөөд гурван эрэгтэй нь Пакистан улсын иргэн, нэг нь Монголын иргэн байжээ. Цагдаа нар тэдний биеэс 160 мянган хонконг долларын хар тамхи хурааж авсан бөгөөд хэргийг нарийвчлан шалгаж байгаа гэнэ.       

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top