Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

Энэ сарын 10-ны өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байгаа юм. Уг өдрийг 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд өнөөдөр 10.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Цагаатгалын комисс хэлмэгдэгсдийн төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр бол 11.00 цагаас Цагаатгалын комисс Төрийн ордны мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

 “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг  хүндэтгэх  өдөр”-өөр тус архиваас өнөөдөр болон ирэх мягмар гаригт цагийн хуваарийн дагуу хэлмэгдэгсдийн мөрдөн байцаалтын хэргээс архивын лавлагаа, магадлалын хуулбарыг үнэ төлбөргүй олгох ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top