Мисс интернэшнл олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох монгол бүсгүйг “Мисс Монголиа” холбоо 2004 оноос албан ёсоор шалгаруулан, оролцуулж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус тэмцээнд оролцох гоо бүсгүй шалгаруулалт УДЭТ-т болох гэж байна.
Шалгаруулалт олон улсын миссийн тэмцээний жишгийн дагуу мисс модел, мисс фото, мисс авъяас, мисс пикини, мисс спорт, мисс гүүдвил зэрэг төрлөөр явагдана. Мөн мисспорт , мисс гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) төрөл нэмэгдсэн нь тэмцээний онцлог, давуу тал болж байгаа юм.
Гоо бүсгүйчүүдээс шалгарсан тэргүүн мисс ирэх сарын 1-21-нд Япон улсын Окинава хотод болох Мисс интернэшнл тэмцээнд оролцох бол дэд мисс нь Интерконтинэшнл, гуравдугаар байрын мисс дэлхийн оюутны миссийн тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )