Үндэсний мэдээллийн төвд :
11.00 цагаас Үргүйдүүлдэг “Гардисал” вакцины талаар Нийгмийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Б.Цэрэндорж ноцтой баримт дэлгэнэ.
"Монгол ньюс" мэдээллийн төвд:
11.00 цагаас Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалтын гурав дахь тунг хийж эхлэхтэй холбогдуулж Эрүүл мэндийн яам, Мянганы сорилтын сан, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийнэ.
11.00 цагаас Дэлхийн анхны тусламжийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал, сэтгүүлчдийн уулзалт өнөөдөр Сэргээн засалтын үндэсний төв /Хуучин гэмтлийн баруун тал/-д болно.
10.00 цагт Монголын барилгачдын 86 жилийн ойн баярын үйл ажиллагаа Барилгачдын талбайд болно.
-18.00 цагаас “Bootleg Beatles” хамтлагийн тоглолт Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй болно.
-Өнөөдөр УДЭТ-т “Мисс Монголиа” тэмцээн болно.
-“Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд эхэлнэ.Мөн Япон, Тайвань, Солонгосын эрдэмтэн, эмч нар иргэдэд зориулж гепатит С вирус өвчний талаар үнэ төлбөргүй лекцийг СТӨ-нд өнөөдөр 17.00 цагт уншина.
-Хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газар үнэ төлбөргүй лавлагаа өгнө.
12.00 цагт Нийслэлийн Ардын намын хорооны дарга Ц.Сандуй намын байрандаа мэдээлэл хийх юм байна. Тэрбээр намынхаа шинэчлэлийн асуудлын талаар ярих ажээ.
10.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.
-Нийгмийн ардчилал, Моннголын залуучуудын холбооны удирдлагуудтай гадны залуус Тусгаар тогтнолын ордонд уулзах юм байна.
-Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд өнөөдрөөс 13-ны хооронд Тусгаар тогтнолын талбайд дүүргийн өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа гаргаж, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчилан шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна.
Өнөөдөр Дэлхийн анхны тусламжийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал болох бөгөөд энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллад ажиллаж буй эрүүл мэндийн чиглэлээр дагнан бүтээл туурвидаг сэтгүүлчдийн уулзалт болох юм байна.
Уулзалт 11.00 цагт Сэргээн засалтын Үндэсний төв буюу хуучнаар Түлэгдэлийн төвийн баруун талд болох юм байна. Уулзалтад Олон улсын улаан загалмай нийгэмлэг болон МУЗН-ийн удирдлага, Яаралтай тусламжийн төв, ЗЦГ-ын холбогдох хүмүүс оролцох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )