“Санахгүй гэсэн юм”, “Ай даа юу ч гэхэв дээ” гэх зэрэг бүтэлгүй хайрын дуугаараа олны танил болж байсан дуучин бол Б.Буянжаргал. Цээл хоолой, халх эрийн сайхан төрхийг бурхан түүнд харамгүй заяасан ч ганц л зүйлийг дутаажээ. Тэр бол өндөр нуруу. Өөрөөр хэлбэл дуучин залуу маань дөнгөж 1,63 м өндөр бөгөөд үүндээ санаа зовж өндөр болгох витамин ууж байгаа гэнэ. Сүүлийн нэг сарын турш гадаадаас захиж авч ирүүлсэн уг витаминаа ууж байгаа дуучин маань хараахан үр дүнг нь үзэээгүй л байгаа гэх. Б.Буянжаргалын хувьд витамин ууж байгаагаа нууцалдаг юм байна.
Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдээс эхлээд намхан хүмүүс “од” болоод байгаа энэ үед Буянаа минь нуруундаа санаа зовох юу байхав.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 9 )
15-35 насныханд зориулсан ӨНдөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Мажестик, Мир, Аз хур номын дэлгүүрүүдээс худалдан аваарай.