Өнөөдөр “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурал Монголд анх удаа болох гэж байна. Хуралд 14 орны 350 гадаадын зочид төлөөлөгч, эмч, судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирж Дэлхийн элэгний өвчин судлалын өнөөгийн байдал, цаашдийн чиг хандлага, орчин үеийн эмчилгээний талаар хэлэлцэх юм.
Мөн Япон, Тайван, Солонгосын эрдэмтэн, эмч нар иргэдэд Монголд тархалт ихтэй “Гепатит С вируст өвчин”-ий талаар үнэ төлбөргүй лекц тавих ажээ. Лекц 17.00 цагаас СТӨ-нд болох юм.
Ази номхон далайн орнуудын элэг судлалын холбоо, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж буй уг хурал Тусгаарт тогтнолын ордны хурлын танхимд 9-нийг дуустал үргэлжилнэ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )